Шинжилгээ өгөхөд юу хэрэгтэй вэ?
Иргэний үнэмлэх болон өмнөх шинжилгээ/оношилгооны хариу байвал авчирна. Тухайн шинжилгээний зааврын дагуу хоолны дэглэм баримталана
Шинжилгээний хариу хэдийд гардаг вэ?
Ихэнх суурь шинжилгээ 1–3 цагийн дотор гарна. Тусгай шинжилгээ 24–72 цаг болно. Хариуг SMS, имэйл, эмчийн зөвлөгөө хэлбэрээр авах боломжтой.
Урьдчилсан цаг авах шаардлагатай юу?
Ерөнхий үзлэг, цусны шинжилгээнд ихэвчлэн цаггүй үйлчилнэ. Дүрс оношлогоо (УВЧ, рентген, ЭХО, MRI) болон эмчийн үзлэгт цаг авах шаардлагатай.
Хүүхэд шинжилгээ өгч болох уу?
Тийм. Бүх насны хүүхдэд зориулсан аюулгүй, өвдөлт багатай аргаар шинжилгээ авч, эмчийн зөвлөгөө өгдөг.
Шинжилгээ өгөхөөс өмнө юу анхаарах вэ?
ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
• Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
• Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.
БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
• Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
• Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
• Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 10-12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.
ДААВРЫН ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
• Дааврын шинжилгээг өглөө, тайван үед ирж өгөх ёстой.
• Хөнгөн цайлласан байж болно
• Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхой зааж өгдөг. Тухайлбал ФСГ, ЛГ, пролактин, прогестерон, эстрадиол, тестостерон зэрэг дааврийн түвшин тодорхойлох үед.
ШЭЭСНИЙ ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
• Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
• Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
• Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.
• Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
• Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
• Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.
Даатгалаар үйлчилдэг үү?
Эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх боломжтой үйлчилгээ байгаа бол системтэй холбогдон шалгаж өгнө.